Удахгүй
Төслийн удирдагч
Жангарын ертөнц төслийн санаачлагч, ерөнхий удирдлага.

НүүрБидний тухай
Монголын аман зохиолын гурван ноён оргилын нэг Жангар туулийн уламжлалыг хадгалан хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой хамт олон.
«Жангарын Ертөнц» бол ДАС ихэр сангийн санаачилсан, Жангар туулийн өвийг өнөө үеийн хүүхэд, залуус, олон нийтэд ойр болгох урт хугацааны төсөл юм.
Бид тууль судлаач, багш, зураач, орчуулагч, туульчдыг нэгтгэн ном, комикс, унших бичиг, дуу дүрсийн архив, соёлын орон зай бүтээж байна.

Жангарын ертөнцийг бүтээж буй хүмүүс.
Төслийн удирдагч
Жангарын ертөнц төслийн санаачлагч, ерөнхий удирдлага.
Тууль судлаач
Жангар туулийн эх бичвэр, хувилбаруудын судалгаа.
Боловсролын зөвлөх
Унших бичиг, сургалтын хөтөлбөрийн агуулга.
Төслийн менежер
Хамтрагч байгууллагуудтай хамтын ажиллагаа.
Зураач
Жангар комикс цувралын дүр, зураг.
Зураач
Жангар комикс цувралын дүр, зураг.
Зураач
Монгол Гэсэр туулийн Special Edition-ы чимэглэл.
Орчуулагч
Жангар туулийн англи хэл дээрх орчуулга.
H1Д.Сүрьяагийн эмхэтгэсэн Монгол ардын «Жангар» баатарлаг туулийн анхны хэвлэлийг Д.Сүрьяагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан.
H2Монгол ардын «Жангар» баатарлаг туулийн III хэвлэлийг олон нийтэд зориулан хэвлэн гаргасан.
Ойрын жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлууд.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1 га газарт Жангар богд болон түүний 8 баатар, 4 мангасын дүр бүхий нийт 13 хөшөөтэй, залуус цагаа сонирхолтой өнгөрүүлэх талбай байгуулна.
Төв аймгийн Баянцогт сумын нутагт, Толин хадны баруун урд хэсэгт Дэлхийн туулийн төв байгуулна.
Олимпийн гүүрнээс Акуа хотхон хүртэлх Сэлбэ голын урсацын талбайг тохижуулан, өвөл зуны аль ч нөхцөлд иргэд цагийг сонирхолтой, чөлөөтэй өнгөрөөх талбай байгуулна.
Улаанбаатарт монгол тууль хайлах, туулийн тухай санал бодлоо солилцох орчин бий болгоно.
Хүүхдийн ордны багш нар, Монголын домог, туульсын холбооны бүрэлдэхүүнтэй хамтран уралдаан зохион байгуулна.
12 цувралын сэдэв тус бүрийг комикс ном болгож, нийт 720 комикс ном бүтээнэ. Зураач Бат-Эрдэнэ, Цолмонбаяр нартай хамтран хэрэгжүүлнэ.
Монгол Улсад өвлөгдөн ирсэн 500 гаруй туулийг судлан, түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээх талаар судалгаа хийнэ.
Монгол Гэсэр туулийн Номын сангийн хувилбарыг хэвлүүлж, Үндэсний нийтийн номын сангийн 378 салбарт бэлэглэнэ.
Монгол Гэсэр туулийг хэвлүүлэн худалдаанд гаргана.


Ивээн тэтгэгч, хандивлагчдын нэрс удахгүй нийтлэгдэнэ.Хандив өгсөн бүх хүн, байгууллагын нэрийг энд талархалтайгаар байршуулна.