НүүрТөслүүд

Жангарын ертөнцийг бүтээж буй төслүүд

Өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжиж буй, төлөвлөж буй, дараагийн шатны болон өмнө хэрэгжсэн төслүүд.

Төслүүдийн жагсаалт

Төсөл бүр кодтой: N хэрэгжиж буй, P төлөвлөж буй, D дараагийн шат, H хэрэгжсэн. Хандивлахдаа гүйлгээний утгад энэ кодыг бичнэ.

N1
Хэрэгжиж буй

Унших бичиг

Бичиг сурч буй 1-р ангийн хүүхдүүдэд зориулсан 12 цуврал унших бичиг. Цуврал бүрд Жангарын 12 баатар тус бүрийн 5 сэдэв, 200–300 үгтэй, нийт 60 давтагдахгүй сэдэв; 12 цувралд нийт 720 сэдэв. Нээлтийг Боловсролын яамтай хамтран зохион байгуулна.

Монгол Улс — ерөнхий боловсролын сургуулийн 1-р анги
N2
Хэрэгжиж буй

Жангар ном (англи хэлээр)

Жангарын англи орчуулгыг эцэслэн дуусгаж, орчуулагч Дэлгэрмаатай хэлэлцэн тохиролцож, хэвлүүлэн нийтэд түгээнэ.

Удахгүй
P1
Төлөвлөж буй

Туулийн цогцолбор

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1 га газарт Жангар богд болон түүний 8 баатар, 4 мангасын дүр бүхий нийт 13 хөшөөтэй, залуус цагаа сонирхолтой өнгөрүүлэх талбай байгуулна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, 1 га талбай
P2
Төлөвлөж буй

Дэлхийн туулийн төв

Төв аймгийн Баянцогт сумын нутагт, Толин хадны баруун урд хэсэгт Дэлхийн туулийн төв байгуулна.

Төв аймаг, Баянцогт сум, Толин хадны баруун урд
P3
Төлөвлөж буй

Туулийн талбай

Олимпийн гүүрнээс Акуа хотхон хүртэлх Сэлбэ голын урсацын талбайг тохижуулан, өвөл зуны аль ч нөхцөлд иргэд цагийг сонирхолтой, чөлөөтэй өнгөрөөх талбай байгуулна.

Сэлбэ гол — Олимпийн гүүрнээс Акуа хотхон хүртэл
P4
Төлөвлөж буй

Туульсын өргөө

Улаанбаатарт монгол тууль хайлах, туулийн тухай санал бодлоо солилцох орчин бий болгоно.

Улаанбаатар хот
P5
Төлөвлөж буй

Cosplay уралдаан

Хүүхдийн ордны багш нар, Монголын домог, туульсын холбооны бүрэлдэхүүнтэй хамтран уралдаан зохион байгуулна.

Удахгүй
D1
Дараагийн шат

Комикс ном

12 цувралын сэдэв тус бүрийг комикс ном болгож, нийт 720 комикс ном бүтээнэ. Зураач Бат-Эрдэнэ, Цолмонбаяр нартай хамтран хэрэгжүүлнэ.

Удахгүй
D2
Дараагийн шат

Монгол туулийн судалгаа

Монгол Улсад өвлөгдөн ирсэн 500 гаруй туулийг судлан, түгээн дэлгэрүүлэх, өвлөн үлдээх талаар судалгаа хийнэ.

Монгол Улс
D3
Дараагийн шат

Гэсэр туулийн 2-р хэвлэл

Монгол Гэсэр туулийн Номын сангийн хувилбарыг хэвлүүлж, Үндэсний нийтийн номын сангийн 378 салбарт бэлэглэнэ.

Үндэсний нийтийн номын сангийн 378 салбар
H1
Хэрэгжсэн

Монгол Жангар тууль, Special Edition хэвлэл

Д.Сүрьяагийн эмхэтгэсэн Монгол ардын «Жангар» баатарлаг туулийн анхны хэвлэлийг Д.Сүрьяагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан.

Монгол Улс

Ном, хэвлэл, урьдчилсан захиалга болон Jangar — The Original бүтээгдэхүүнийг Өвийн бүтээлүүд хэсгээс худалдаж авна.

Дэмжигч байгууллагууд

Жангарын ертөнцийг бүтээхэд санхүүжилт, дэмжлэг үзүүлж буй байгууллагууд.

Бүгдийг үзэх
УдахгүйИвээн тэтгэгч байгууллага
УдахгүйДэмжигч байгууллага
УдахгүйДэмжигч сан
УдахгүйХувийн хэвшлийн түнш
УдахгүйОлон улсын байгууллага
УдахгүйХэвлэлийн түнш

Хамтрагч байгууллагууд

Төслүүдийг хамтран хэрэгжүүлж буй байгууллага, холбоод.

МДТМонголын домог, туульсын холбоо
ЖУЖангарын уран бүтээлчид
ТСТууль судлаачид