НүүрТуульчидД.Сүрьяа

Д.Сүрьяа

Зохиолч, Жангар, Гэсэр судлаач, ардын аман билигзүйч · 1918–1992

Хэлсэн үг
Удахгүй

Туульчийн хэлсэн үг удахгүй нэмэгдэнэ.

Д.Сүрьяа

Дэгээхүүгийн Сүрьяа · Зохиолч, Жангар, Гэсэр судлаач, ардын аман билигзүйч

Гарал үүсэл
Малчин ард Дэгээхүүгийн хүү
Нутаг орон
Засагт хан аймаг, Хантайширын нурууны өвөр (одоогийн Говь-Алтай)
Он
1918–1992

Хайлдаг туулиуд

Тууль сонсох

Намтар

1918 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошууны нутаг, Хантайширын нурууны өвөр Шинэ усны голын Хамхагтын өвөлжөөнд малчин ард Дэгээхүүгийн есөн хүүхдийн нэг, ихэр хүү болон мэндэлжээ.

Улиастайн дунд сургууль, Улаанбаатарын Багшийн сургуульд суралцаж, 1943–1945 онд ЗХУ-ын Борисоглебск хотын Чкаловын нэрэмжит нисэхийн сургуулийг сөнөөгч онгоцны нисгэгчээр төгссөн. Хожим Багшийн дээд сургуульд түүхийн багшийн мэргэжил эзэмшжээ.

Багш, гэгээрлийн байгууллагын удирдлага, нэгдлийн дарга зэрэг олон ажил хашиж, Говь-Алтай аймагт тасралтгүй 50 жил улс нийгэмдээ зүтгэсэн.

1937 оноос шүлэг зохиол бичиж, 1940 онд Зохиолчдын эвлэлийн гишүүн болсон. 1950-иад оноос ардын аман зохиол судалж, хошин үлгэр, аман яриаг цуглуулан эмхэтгэсэн. Монгол ардын «Гэсэр», «Жангар» туулийг судлан орчин цагийн монгол хэлний шүлгийн хэлбэрээр өсвөр үе, хүүхдэд зориулан бэлтгэсэн нь «Монгол Гэсэрийн хайлал» (1982), «Жангар баатар тууль» (1986) юм.

Төрсөн нутаг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод амьдарч байгаад 1992 онд насан өөд болжээ.

Шагнал
Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал (1992), «Алтангадас» одон, «Бид ялав», «Байлдааны медаль»
Цол
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн (1974)
Туулийн бүтээл
«Монгол Гэсэрийн хайлал» (1982), «Жангар баатар тууль» (1986)
Эх сурвалж
Охин С.Цэцгээгийн бэлтгэсэн намтар

Тууль хайлсан бичлэг

Удахгүй

Бичлэг удахгүй нэмэгдэнэ.

Д.Сүрьяа — Жангарын магтаал — Оршил (28:40)

Бусад туульчид

Бүх туульчид
Э.Баатаржав

Э.Баатаржав

Ховд, Дуут сум
1972–

Баян-Алтайн удмын цуурч, туульч, хөөмийч. Алтайн 13 баатарлаг туулийг хайлж бичүүлсэн.

Ц.ЭнхтөрЗураг удахгүй

Ц.Энхтөр

Увс аймаг
1938–2019

Удахгүй Намтар, бичлэг