
Д.Сүрьяа
Говь-Алтай1918–1992
Зохиолч, Жангар, Гэсэр судлаач. «Жангар баатар тууль» (1986)-ыг эмхэтгэсэн.

Туульчийн хэлсэн үг удахгүй нэмэгдэнэ.
Эрдэнэцогтын Баатаржав · Баян-Алтайн удмын цуурч, туульч, хөөмийч
1972 онд Ховд аймгийн Дуут сумын «Босгын эх» хэмээх газар мэндэлсэн удам дамжсан туульч. Бага нас нь их туульч С.Чойсүрэн, Б.Уртнасан, Б.Авирмэд, цуурч Я.Авирмэд, Б.Наранцогт, Ядмаа болон эцэг Эрдэнэцогт зэрэг нэрт туульчдын дунд өнгөрч, тэднээс суралцжээ.
ОХУ-д дээд боловсрол эзэмших хугацаандаа тууль, цуурын урлагаа орхилгүй, хөгжмийн онол судалж мэргэжлийн хөгжимчидтэй хамтран ажилласан. 1993 онд «Монгол хөлгөн туульс» ганц хүний хамтлагийг үүсгэн байгуулжээ.
Модон цуур, хоолойн цуур буюу хөөмий, чашга, дудар, икэл, хэл хуур, нуман хуур зэрэг уул уулын мухарт нэг нэгээрээ өвлөгдөн үлдсэн, устах шахсан хөгжмүүдийг цуглуулж хослуулан эзэмшсэн анхны хүмүүсийн нэг юм. 120 гаруй жил тасарсан чашга, дудар, нуман хуурыг 10 гаруй жил эрж сурвалжлан эрдэм шинжилгээ, уран бүтээлийн эргэлтэд оруулсан.
1995 оноос тууль судлаач Лха.Туяабаатар, хожим Б.Катуу нартай хамтран Монгол туульсыг судлах, хойч үедээ өвлүүлэх ажилд зүтгэж байна. Монгол туульс, хөөмий, цуурын урлагийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд язгуур өвийн талаас нь материалжуулахад хувь нэмрээ оруулсан.
Бичлэг удахгүй нэмэгдэнэ.

Зохиолч, Жангар, Гэсэр судлаач. «Жангар баатар тууль» (1986)-ыг эмхэтгэсэн.
Зураг удахгүйУдахгүй Намтар, бичлэг
Зураг удахгүйУдахгүй Намтар, бичлэг